Төгсөөгүй

Сэтгэл, итгэл

Ярилцлага нь нь үйл явдалын мөн чанарыг тусгаж, олон түмэний сэтгэл зүйд нөлөөлж чадахуйц байдаг. Тухайн ярилцагчийнхаа бодол санаа, сэтгэл зүйг нь илтгэн харуулж чаддагаараа бусад бичлэгийн төрлөс ялгардаг. Хөрөг ярилцлага бичих гэж байгаа бол хувь хүний шинж чанарыг илтгэсэн байх хэрэгтэй. Асуулт нь товч энгийн бөгөөд ойлгомжтой байх ёстойярилцлага хийсэн даруйдаа л бичиж эхлэх хэрэгтэй хэмээн туршлагатай сэтгүүлчид үздэг. Үнэндээ тухайн үед төрсөн бодол сэтгэгдэл үйл явдлын дараа мартагдаагүй, шинэхнээрээ байдаг тул бичих ажлыг хойшлууахгүй байвал зүгээр.  Хэмээн ярилцлагын тухай  Мелвин менчерийн "Сэтгүүл зүйн бичлэгийн үдэс" номонд  бичсэн байдаг.    

            Монголын ярилцлагын загалмайлсан эх хэмээх нэрлэгддэг Б.Ганчимэг нь сэтгүүл зүйн салбарт хэдийн өөрийн гэсэн арга барилтай болж чадсан, ярилцлагаараа алдаршсан сэтгүүлч юм. Түүний Г.Бадарч гуайтай хийсэн ярилцлагыг миний бие гурвантай уншиж нэгийг бодож хоёрыг тунгаалаа.

       Ярилцлаганд хөтөч байх нь уншигчдад хялбар ойлгомжтой байдаг. Энэ нь хэнтэй, ямар албан тушаалтай, ярилцлагын гол зорилго гэх зэргийг багтаадаг. Ярилцлагын хөтөчийг дэлгэрэнгүй, хураангуй  гэж хоёр ангилдаг. Тухайн ярилцлага хөтөчгүй байгаа учир эхлэл хэсгийг уншихад хэнтэй ярилцлага хийж байгаа нь мэдэгдэхгүй төөрөгдөлд оруулж байна.

    Ярилцлага энгийн яриагаар эхэлж бичсэн нь таатай. Ярилцагчийн үгийг тэвчээртэй сонссдог нь энэ ярилцлагаас харагдаж байна. Энэ хэсгийн яриа хэрэггүй, тэр нь ч илүү гэж хасаж танаад албархаг яг таг гэсэн яриатай сулхан дулимагдуу ярилцлага бичдэг сэтгүүлч олон байдаг. Харин Б.Ганчимэг тэднээс өөр юм. Ярилцагчийнхаа дотоод сэтгэлийг маш сайхнаар гарган бичдэг. Сайн  ярилцагч байж, сайхан ч ярилцлага бичдэг. Тэрээр тус ярилцлага хийхээсээ өмнө цаад хүнээ судалж, ажил үйлстэй нь танилцаж, аж байдал, ааш араншинг нь мэдэж аваад түүн дээрээ дулдуйдан ярилцлагаа хийжээ. Энэ бол амжилтын үндэс. Хүн бүхэн өөрийн мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлан хийвээс муухай мэргэжил гэж үгүй. Хамгийн гол нь сэтгэл л байх хэрэгтэй. Ганчимэгийн ярилцлагаас сэтгэл, итгэл, урам зориг  үнэртдэг.  Мөн шинэ мэдээллийг олж авдаг. Тухайн ярилцагчийн ярьж байгаа зүйлс нь дараагийнх нь асуулт урган гаргасан байна. Мөн ярилцагчийнхаа өнөөгийн нийгмийн амьдралд ямар үзэл бодолтой явдаг тухай, тэр дундаа шашин, урлаг, хуулийн тухай юу гэж үнэлэж цэгнэдэг тухайн дэлгэрэнгүй бичиж сийрүүлсэн нь уншууртай сонирхолтой болжээ. Цааш уншлаа. Арай л бүдүүлэг гэмээр үг хэллэг мэдрэгдэж эхэллээ. Пизда, дунд хуруу гаргах байсан, өөр нэг дурак гэх мэтчилэн. Жаахан засаж янзлах хэрэгтэй байж дээ.  Тухайн ярилцлагаас сэтгүүлч, ярилцагч хоёрын зөрчилдөөн их байна. Энэ нь унших сонирхолыг өдөөж өгч байна. Нийгэмд эерэг сөрөг, хар цааган хослон байдаг. Хүн бүхэн амьдралыг, хорвоо ертөнцийг  зөвхөн сайхнаар харж, мэдэрч явах албагүй.  Юм бүхэн хоёр талтай байдаг. Энэ зөвхөн Ганчимэг гуайн, Го. Бадарч гуайн үзэл бодол. Тэд үүнийгээ далдалж нуусангүй. Хэн бүхэнд таалагдах албагүй. Хүн өөр өөртөө таалагдах нь чухал. Ардчилсан нийгэмд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байдаг. Тэд түүнийгээ л ашиглаж, эрхээ  эдэлжээ. Тухайн ярилцлагыг уншигчид ямар ч байдалаар хүлээж авч болно. Юу гэж үнэлэж цэгнэх нь уншигч олны эрх. Ярилцлагыг тэрээр ингэж тодорхойлсон байна. "Ярилцлага гэдэг чинь дундаа нэг утас хөвж явдаг торгог төрөл шүү дээ. Мэдрэмжийн гоо зүйн, мэдээллийн, дүрийн гээд аль нэгийг нь тээсэн утас тэр дунд хөвөрч байдаг".  

 

 

шүлэг

                 Б.Галсансүх: Дондог, Янжмаа хоёр                         
Дондог, Янжмаа хоёр
Дээвэр дээр суугаад
Өвс татна
Цавуу үнэрлэнэ
Дондог Морьтой болохыг хүснэ
Янжмаа үртэй болохыг хүснэ
Дондог Зандан залуу
Янжмаа цоорхой хүүхэн
Дондог, Янжмаа хоёр
Дээвэр дээр суугаад
Өвс татна
Цавуу үнэрлэнэ
Дондог, Янжмаа хоёр руу
Засагт ханы Эрдэнэ
Зангиагаа зассаар ирнэ
Байгаль хамгаалагч
Эрдэнэ Банзан гитар үүрчээ.
Хүүхдүүд минь
Хүүхдүүд минь
Туулайн баас шиг
Тусгүй юм татах юм
Том хүний тамхи тат гээд
Дондог, Янжмаа хоёрыг
Кокайнаар дайлна.
Дондог хүү минь морьтой ч болно.
Янжмаа охин минь үртэй ч болно.
Өвс татаж
Цавуу үнэрлээд
Өөрийн хүний үр ялгаа юу байхав гэж
Өхөөрдөнө.

 

 

 

мацаг

Хооллох соёлыг эргэн  санахуй

Лодонгийн Түдэв нь эссэ бичдэгээрээ гаршсан  нэгэн. Эссэгээс гадна сэтгүүл зүйн бусад бичлэгийн төрөл зүйлээр ч бичиж, сийрүүлэхдээ сайн хэмээн ард түмэндээ үнэлэгдэж чадсан. Түүний эссэгээр дагнан бичсэн "Үгэн бороо"  номын "Мацаг" хэмээх эссэн дээр шүүмж бичлээ.

     Эссэний эхлэлийг танилынхаа  хэлсэн "мацаг барьж байнаа хө" хэмээн гунигтайхан хэлсэн  үгээр гол санааг гаргаж цааш дэлгэрүүлэн бичих үндэсээ тавьж өгсөн байна. Одоогийн хүмүүс "мацаг барих" гэгчийг мартаж орхисон, хэл ярианаасаа гээгдэж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Мацаг гэсэн үгний утгыг тайлбарлан бичиж орос(вегетарианец) хэл дээр хүртэл орчуулан бичжээ. Мацаг барууны оронд дан цагаагаар хоол хийдэг гуанз, зоогийн газрууд үүдэн дээрээ "Энд хүүр иддэггүй" гэсэн айхтар хурц үгтэй хаяг хаддаг... гэх энэ өгүүлбэр нь "мацаг" эссэний утгыг улам илүү сайн гаргаж чимэг болж өгчээ. Ёстой л айхтар хурц үгтэй өгүүлбэр болжээ. Монголчууд мөн цагаан хоолтон байсанг дурьдаад, монголчуудын нэг эрдэм болох сүү цагаагаар олон төрлийн цагаан идээ хийхдэгийг бичээд зогссонгүй сүүгээр архи сархад, бэлтгэж чаддаг гэх зэргийг цухас дурьдсан нь илүү уншууртай болгожээ. Монголчууд эрт дээр үед хооллох нарийн ухаантай байжээ. Намар, өвлийн хүйтэн сэрүүн улиралд махан хоол идэж, хавар зуны дуулаан улиралд сүү цагаан идээгээ идэж заншсан бичигдээгүй хуультай байж. Ийм нарийн дэг журамтай байсан нь хагас зуун жилийн дотор өөрчлөгдсөн нь монгол хүний бие организм доройтож хямралд орж зүсэн бүрийн эмгэг өвчтэй болсонг сийрүүлэн бичжээ. Үүнд төр засгийн анхаарал дутмаг учраас хар багаасаа махчин болсон гэнэ. Аливаа нэг буруу үйл ажиллагаанд байнга, ямагт төр засгийг буруутгах юм. Хүний юугаа идэж уухыг нь хүртэл төр засаг нь хянаж, шалгаад байх нь утгагүй байлтай. Нэртэйгээр нь Дулмаагийн, Дондогийнн шээх, хүндэрийг нь  төр засаг шийдэж өгөх ёстой юм гэж үү? Хэтэрхий улс төржүүлэх юм. Далай лам бидэнд "Архиан бага ууж, айргаа их уух" гэж айлдсан байдаг. Энэ нь архинд дэндүү дуртай, бараг архиндаа живэх шахсан монголчуудад зориулж хэлсэн үг хэмээн бид ойлгож байсан. Нөгөөтэйгүүр цагаан идээгээ их ид гэсэн утга байж ч мэдэх юм. Зохиогч үүний цаад утгыг тунгаан ойлгож гярхай нүдээр олж харсан ч байж магад.  Тэрээр эссэний төгсгөлд монголчуудын мацаг барих ёсны тухай бичжээ. Мөн Ийсүүс, Будда, Пифагорийн мацаг барьж байсанг цухас дурьдаж өгчээ. Хамгийн гол нь цагаан хоол идэж байхын ач тус, цаашид мацаг барьж байх нь зүйтэй гэсэн санааг бичжээ. Л.Түдэв гуай эссэ бичихдээ тоо баримт, үүх түүхийг ашигладаг. Мөн тухайн сэдэвтэй холбоотой үг өгүүлбэрийг орос хэл рүү орчуулан логик дэс дараалатай бичиж уншигчдад илүү сонирхолтой болгож чаддаг.

 

 

Шүүмж

              

Дондогч

Б.Галсансүх нь гүн гүнзгий утга санаа бүхий философийн шүлгүүд бичдэг. Түүний шүлгүүд ойлгоход бэрх атлаа нэгийг бодогдуулж, хоёрыг ухааруулсан шүлэг олонтой байдаг. Тэрээр 2006 онд "Англи хэлэнд итгэж зориулав" шүлгээрээ болор цом авч байсан сайн яруу найрагч юмаа. Сайн яруу найрагч гэсэн нь  миний үнэлэмж. Галсансүхийн "Дондог Янжмаа" хоёр хэмээх шүлэгт нь шүүмж бичихийг оролдлоо. Тухайн шүлэгт өнөөгийн ниймгэмд далд орших хар тамхиний талаар бичжээ. Үүний тулд Дондог, Янжмаа хоёроор төлөөлүүлэн шүлгийнхээ гол санааг гаргаж ирэхийг оролдсон байна. Хар тамхи гээч хачин жигтэй мансууруулах ургамал монгол залчуудын толгойг залгина. Хэн ч үүнийг үл мэднэ, үл ойлгоно. Мэдсэн  ч үнэнийг илчлэхийг үл хүснэ. Манай нийгэмд хар тамхи далд байдалтай оршин тогтнож байна. Сониуч зан, хэт замбараагүй амьдрал, жаргалдаа ташуурсанаас, хатуу хорвоогийн хэцүү амьдралд нухлагдсанаас гээд янз бүрийн байдлаас хүн архи, тамхи гэх зэрэг мансууруулах төрлийн бодисыг хэрэглэн эхэлдэг. Сүүлдээ өөрийн биеэ татан авч чаддаггүй. Түүндээ шингэн уусаж, өөрийгөө аажим, аажимаар чимээгүйхнээр үхэл рүү түлхэн оруулдаг байна. Энэ шүлгээрээ зохиолч хар тамхины хор уршиг, түүнийг залууст жигшүүлэж, хэрхэн аюул айдас дагуулдагийг, түүний золиос нь хэн бэ? Гэдгийг хэлэхийг оролджээ.

Дондог, Янжмаа хоёр

Дээвэр дээр суугаад

Өвс татна, цавуу үнэрлэнэ

Дондог морьтой болохыг хүснэ

Янжмаа үртэй болохыг хүснэ... Дондог, Янжмаа хоёр монголын хар тамхи татдаг  залуучуудын төлөөлөл. Тэд цавуу үнэрлэдэг, өвс татдаг дондогчид. Тэр хоёр өөрсдийн хүсэл мөрөөдөлтэй, зорилготой хүмүүс. Гэвч тэр нь хэзээ, яаж биелэх нь мэдэгдэхгүй, мэдэх хүн ч байхгүй зүгээр л нэг мөрөөдөл.

 

Дондог зандан залуу

Янжмаа цоорхой хүүхэн

Дондог, Янжмаа хоёр

Дээвэр дээр суугаад

өвс татна, цавуу үнэрлэнэ... Аливаа дон,  өвчин эмгэг нас хүйс, эрх мэдэл, арьс өнгө хэнийг ч ялгалгүй хар сүүдрээрээ хучина. Тэд өөр хоорондоо тэс ондоо хүмүүс гэсэн утгыг энэ мөртүүд хэлж байна. 

Засагт ханы Эрдэнэ
Зангиагаа зассаар ирнэ
Байгаль хамгаалагч
Эрдэнэ Банзан гитар үүрчээ.
Хүүхдүүд минь
Хүүхдүүд минь
Туулайн баас шиг
Тусгүй юм татах юм
Том хүний тамхи тат гээд
Дондог, Янжмаа хоёрыг  
Кокайнаар дайлна... Тэднийг аав шиг нь, ах шиг нь хүмүүс хар тамхи яаж татахыг зааж, тэдэнд хар тамхи зарна. Залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхийг нь хориглож ахын сургааль, аавын сургааль хэлэхийн оронд улам уруу татаж байгааг энэ мөртүүд хэлнэ. Өвс татаж цавуу үнэрлэсэн дондогчид үртэй болох, морьтой болох мөрөөдлөө мартагнаад эцэст гь орчлон хорвоогийн амьдралыг, өөртэйгөө цуг мартагнах вий дээ. Мөрөөдөөд явж байгаа нь яамайдаа.

 

 

 

Шүүмжийн хариу шүүмж

          Õýíýýò

          Хөрөг нь хүний дүрийг хамгийн бүрэн дүүрэнээр нүдэнд харагдахуйцаар гаргаж, тухайн баатарынхаа гаднах төрхийг тайлбарлаж дотоод ертөнцийг дүрслэж үзүүлснээр сая биелэлээ олдог билээ. Сэтгүүлч Ш.Цэрэнпилийн "Хэнээт" хөргийн талаар судлаач эрдэмтэн сэтгүүлч Т.Баасансүрэн "Баримтаас дүр бүтээх ёсон" хэмээх шүүмж бичсэн байна. Шүүмжлэгч тус гарчгаараа  шүүмжийнхээ гол санааг товчхон илэрхийлж чаджээ.

        Эхлэл хэсэгт өөрийн илэрхийлэх гэж буй санаагаа онол дээр тулгуурлан дэлгэрэнгүй ойлгомжтойгоор  бичсэн нь  шүүмжийн хөтөч нь болж ушигчдийг цааш унших сэрлийг өдөөн өгч байна. "Хэнээт" хөргийн шүүмжийг бичихдээ зөвхөн баримтаас дүр яаж бүтээдгийг сугалан авч тайлбарлан бичжээ. Энэ нь нэг талаараа авууштай сайн болсон  хэдий ч нөгөө талаараа дутагдалтай санагдаж байна. Учир нь дан ганц баримтан дээр тулгуурлан бичих бус  хэл найруулга, логик дараалал, бичлэгийн арга барил зэрэг олон зүйлийг нэмэн бичиж шүүмжээ улам баялаг болох боломжтой байлаа. Мөн хөрөгт хэтрүүлэл давамгайлсан үнэмшилгүй олон үзэгдэл байсаныг баримтаар халхавч хийн зөвтгөн бичжээ. Тухайлбал Эрдэмбилэг Л.Түдэв гуайн "Хувьсгал танаа өчье" романыг уншаад сэтгэлийн хөөрлөөсөө болж эрүүлжүүлэхэд оржээ. Түүнийг харсан нэг согтуу санжиганан ирж "Энэ муу эрүүлжүүлэхэд чи ном уншаад байхдаа яадаг юм бэ? Чи хэнээтэй амьтан байх. Би энд олон ирсэн. Чам шиг солиотой амьтан ер үзээгүй юм байна, ном унших гэж эрүүлжүүлэхэд ордог хүн бас байхнээ гэх мэтээр тультираатав". Согтуу манарч гөлөрсөн нүдээр онож алданг харсаар унтаад өгч. Энэ хэсэг хэтэрхий үнэмшилгүй   бөгөөд тухайн баримтыг хэнээс яаж олж авсан нь тодорхойгүй байгаа нь  сонирхол татаж байна. Үүнийг шүүмж бичигч ийхүү тайлбарлажээ. "Хүний туулж өнгөрүүлсэн амьдралаас хамгийн эгзэгтэй хэсгийг өлгөн авч /Эрүүлжүүлэгдсэн тухайгаа хэр баргийн хүн хэрэг болгож ярихгүй ч байж болно/ түүнийгээ давс хужраар тохируулан дүрсэлж дүр бүтээхэд чадамгай ашиглаж амилуулсны сонгодог жишээ гэж үнэлмээр байна" хэмээжээ. Харин миний хувьд давс хужирийг нь таруулах гээд ихдүүлж орхижээ. Баримтан дээр тулгуурлан бичсэн авууштай  сайн талыг дурьдвал: Эрдэмбилэгийн ойр дотны хүмүүсээс авсан мөн өөрийн хувийн зүгээс цуглуулсан дан цулгуй баримтыг ашиглан дүрээ хэрхэн уран тансанг, гоёмсог үгээр илэрхийлэн гаргаж ирсэнийг шүүмжийнхээ гол зорилго болгон бичсэн нь сайн болж чаджээ.

        Тэрээр "Хэнээт" хөргийн бичлэгийн арга барил, үг хэллэг зохимжийн талаар өөр цөөнгүй зүйлийг нэмэж хэлж болох байна. Гэвч миний бие Ш.Цэрэнпилийн энэхүү хөргийн жишээн дээр гагцхүү баримтаас дүр яаж бүтээдгийг сугалан авч бага сага тайлбар хэлэхийг зорьсноо эцэст нь өчсү". Хэмээсэн нь шүүмж бичсэн арга барилаа хамгаалаж бичсэн оновчтой өгүүлбэр болж чаджээ.


Арга билэг ба хар цагаан

       "Зууны шуудан" өдөр тутмын сонины 2008 оны есөн сарын есөнд  "Позитив ба негатив сэтгэлгээ" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Зохиогч эв эе ба тэмцлийг  баримт жишээгээр баяжуулан хэн бүхэн уншихад ойлгомжтойгоор тайлбарлан бичжээ. "Позитив ба негатив сэтгэлгээ" гарчиг нь  оновчтой ч болж.  Хэдий тийм боловч төрөлх монгол хэлээрээ гарчигласан бол илүү дээр мэт санагдах юм. Нийтлэлийн эхэнд тухайн хоёр үгийг тодорхой дэлгэрэнгүй тайлбарлан бичжээ. Хэрэв монгол хэл дээрээ орчуулаад гарчигласан бол ингэж тайлбарлан нурших хэрэггүй л байсан байх. Хүн бүр л аялгуу сайхан монгол хэл минь устаж үгүй болох нь хэмээн санаа зовон ярьдаг. Ард түмнээ соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, боловсруулах үүргийг гүйцэтгэж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иймэрхүү байдалтай ажилбал монгол хэлээ аварч үлдэх нь юу л болдоо хэмээн миний бие бодох.

     "Хувьсгалт шинжтэй хурц хямралын үед тэмцлийг өдөөгч негавит сэтгэлгээ нь, хувьсалын шинжтэй аажим хөгжлийн үед нэгдлийг эрхэмлэгч позитив сэтгэлгээ илүүтэй зохино" хэмээн бичжээ. Хувьсгалд ч, хувьсалд ч бай эерэг, сөрөг хоёр аль аль  нь тэнцүү байж болохгүй гэж. Заавал энэ үед тэр байвал илүү зохистой байна гэсэн зааг ялгааг яагаад гаргаж ирээд байгаа юм бэ. Дутуугаа дундуур нь дүүргэдэг хорвоо бус уу.

"Тэд өөртэй нь санал тараагүй бүгдийг дайсан гэнэ, дарна-сөнөөнө-шатаана-түйвээнэ гэж дөвчигнөдөг. Тэдний тархи оюунд нь бүтээх ой санамж байхгүй юм чинь яалтай билээ, төрөхөд нь заяагаагүй байж болох шүү дээ." Дэндүү хэтрүүлэгтэй юм. Ямар ч хүн өв тэгш байдаггүйг сана. Хүн эхээс хэрцгий чулуун зүрхтэй, сөрөг муу бодлоор өөрийн оюун бодолоо цэнэглээд төрнө гэж байхуу. Тэдний оюун ухаанд нь бүтээх ой санамж, сайхан зүйлийг төсөөлөн бодох, хайр энэрэл гээгч зүйл байхгүй гэнээ. Дэндүү явцуу ахархан бодолтой мэт санагдах юм.

Зохиогч позитив болон негатив сэтгэдэг хоёр малчны амьдралыг ажигласан тухайгаа бичсэн байна. Үүнийг бичихдээ бас хэтрүүлэлийг хэт их ашигласан нь илт харгадаж байна.

"Сүүлийн жилүүдэд төрсөн хүүхдүүд бие давжаа IQ доогуур болсон гэлцэнэ. Бодмоор байна." Мөнөөх л негатив сэтгэгчдийн буруугаас энэ явдал гарах шалтгаан нь боллоо гэсэн өнгө аяс энд илэрч байна. Негатив сэтгэгчдийг дэндүү буруутгах юм. Малчинг нь малтай нь адилтгахчихсан байна. Уул нь малчин  малаас оюун ухаан, ажил амьдрал гээд олон л зүйлээрээ өөр баймаар юм.

  Хүмүүний амьдралд сайн-муу, сайхан-муухай, гэрэл-сүүдэр, өдөр-шөнө, эр-эм гээд нэг нэгнээсээ эрс тэс ялгаатай зүйлүүд олон бий. Тэдгээрүүд хоорондоо нэгдэн нийлж түүндээ дасан зохицдог жам. Арга билэг, хар цагаан сүлэлдсэн хорвоогийн амьдрал шүү дээ.

 

Ugui bol

Ondor tengert uulgui bol boroo

Haanaas tsutgah bilee

Odot shuwuu dalawchgui bol

Tengert yahan jirgeh bilee

erhem nandin zurh ugui bol

Amidral haanaas undrah bilee

Uil zayat setgel gegch ugui bol

Unet ter hairyg hun haanaas huseh bilee

Feel good

Az jargalaa medren daga. ta bid l buhniig hiih huch.

(Нийт: 8)

Шинэ сэтгэгдэлүүд